Хүүхэд бүрийг шаталсан системээр — ёс зүйтэй, сахилга баттай, дараагийн шатанд өрсөлдөх чадвартай тоглогч болгон төлөвшүүлнэ.
Foundation
U7–9 нас
Transition
U10–12 нас
Core
U13–15 нас
Elite
U16–18 нас
Шат бүр ижил жилийн ачаалалтай бөгөөд агуулгын харьцаа нь нас, хөгжлийн зорилгоос хамааран өөрчлөгдөнө.
| Үзүүлэлт | Утга |
|---|---|
Жилийн ачаалал | 192 цаг / 96 хичээл |
Долоо хоногт | 2 хичээл × 120 мин = 4 цаг |
Сард | 8 хичээл / 16 цаг |
Улиралд | 24 хичээл / 48 цаг |
Нэг хичээл | 120 минут |
Нас, ур чадварын түвшинд тохирсон шат бүрийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.
U7–901“Сагсанд дурлуулах шат”
Тоглоомоор дамжуулж хөдөлгөөний суурь, бөмбөгтэй анхан техник, спортын зөв дадлыг хөгжүүлнэ.
U7–9 насны хүүхдэд сагсан бөмбөгийг тоглоомоор дамжуулж эерэг сэтгэгдэлтэйгээр ойлгуулна. Хөдөлгөөний суурь чадвар, биеийн зөв хөгжлийг тавьж, дүрэм сахилга, багийн уур амьсгалд дасгана.
Гүйлт, үсрэлт, тэнцвэр
Бөмбөгтэй танилцах
Дүрэмд дасах
Багийн уур амьсгал
U10–1202“Тоглоомоос ойлголт руу шилжих шат”
Тоглоомоос ойлголт руу шилжих үе. Дрибл, пасс, шидэлт, 1v1 болон 2v2 шийдвэр гаргалтыг тогтвортой болгоно.
U10–12 насанд суурь техникийг тогтвортой болгож, тоглоомын анхан тактик (space, decision) олгоно. Багийн тоглолтод дасан зохицуулж, өөртөө итгэх итгэл, сахилга, төвлөрлийг хөгжүүлнэ.
| Чиглэл | Цаг | Хувь |
|---|---|---|
Суурь хөдөлгөөн | 67 цаг | 35% |
Бөмбөгтэй техник | 67 цаг | 35% |
Тоглоомын дасгал | 38 цаг | 20% |
Хүмүүжил, сахилга | 20 цаг | 10% |
Нийт | 192 цаг | 100% |
U13–1503“Тоглогч болгон төлөвшүүлэх шат”
Тоглогчийн суурийг тогтоох шат. Advanced техник, багийн систем, хамгаалалт, тоглолтын уншилтыг хөгжүүлнэ.
Энэ шат бол “тоглоомоос → жинхэнэ сагс руу шилжих” үе.
U13–15 насанд техник, тактикийн жинхэнэ тоглогчийн түвшинг бий болгоно. Байрлалд суурилсан ойлголт олгож, тэмцээнд оролцох чадвар суулгана. «Сурч тоглох»-оос «тоглогч болж төлөвших» үе.
| Чиглэл | Цаг | Хувь |
|---|---|---|
Техник /ball, pass, shoot/ | 77 цаг | 40% |
Тоглоомын ойлголт, тактик | 48 цаг | 25% |
Бие бялдар /agility, speed/ | 38 цаг | 20% |
Сэтгэл зүй, сахилга | 29 цаг | 15% |
Нийт | 192 цаг | 100% |
U16–1804“Карьер ба дараагийн шат”
Дараагийн түвшинд бэлтгэх өндөр ачаалалтай хөтөлбөр. Тоглолтын IQ, хүчний бэлтгэл, лидер, тэмцээний туршлага.
U16–18 насанд өндөр түвшний тэмцээний тоглогч бэлтгэнэ. Их сургууль, мэргэжлийн спортын шатанд шилжихэд бэлтгэж, өөрийгөө удирдах, мэргэжлийн хандлага төлөвшүүлнэ.
«Сайн тоглогч» → «өрсөлдөх чадвартай тамирчин» → «дараагийн шат».
| Чиглэл | Цаг | Хувь |
|---|---|---|
Техник /advanced skills/ | 67 цаг | 35% |
Тактик, тоглоомын систем | 58 цаг | 30% |
Бие бялдар /strength & conditioning/ | 48 цаг | 25% |
Сэтгэл зүй, лидер | 19 цаг | 10% |
Нийт | 192 цаг | 100% |