Манай хүүхдийн BDI оноо яагаад багасаад байна вэ?+
Систем дээр хүүхдийн BDI оноо сүүлийн 90 хоногийн үзүүлэлтээр шинэчлэгдэн харагддаг. Энэ нь 90 хоногоос өмнө авсан оноо устаж байгаа гэсэн үг биш бөгөөд өмнө нь цуглуулсан бүх BDI оноо бүрэн хадгалагдана. Сүүлийн 90 хоногийн үзүүлэлтийг харуулснаар академид хэзээ элссэнээс үл хамааран хүүхэд бүрийн сүүлийн үеийн идэвх, оролцоо, ахиц дэвшлийг ижил нөхцөлөөр үнэлж, шударга өрсөлдөх боломж бүрддэг.
Шинээр элсэж байгаа хүүхэд шууд шигшээ багт орох боломжтой юу?+
Үгүй. Хүүхдийн бэлтгэлийн ирц, ур чадвар, тэмцээний үзүүлэлт, BDI оноо болон дасгалжуулагчдын үнэлгээг харгалзан шат дараатай сонгон шалгаруулдаг.
Хүүхдийн ур чадварын түвшинг хэрхэн үнэлдэг вэ?+
Академи нь BDI буюу Bodons Development Index системийг ашигладаг. Үүнд хүүхдийн бэлтгэлийн ирц, тэмцээнд оролцсон байдал, тоглосон минут, тоглолтын статистик болон бусад хөгжлийн үзүүлэлт багтана. BDI оноог мөнгөн дүнгээр ашиглах боломжтой.
STOP тэмцээн гэж юу вэ?+
STOP бол Bodons Academy-ийн сурагчдын дунд тогтмол зохион байгуулагддаг дотоод тэмцээн юм. Хүүхдүүд тэмцээний туршлага хуримтлуулах, өөрийн түвшинг шалгах, BDI оноогоо нэмэгдүүлэх боломжтой.
STOP тэмцээний бүртгэлийн хураамж хэд вэ?+
Одоогийн тэмцээний системээр STOP тэмцээний бүртгэлийн хураамж 25,000₮ байдаг.
STOP тэмцээний BDI оноо Academy Cup-ийн BDI-тай адил уу?+
Үгүй. STOP тэмцээнээс авсан BDI нь Academy Cup-ийн BDI үнэлгээний 50%-тай тэнцэх жинтэй тооцогддог.
Тэмцээнд оролцохын тулд тусгай өмсгөл шаардлагатай юу?+
Тийм. Академийн албан ёсны Home & Away хоёр өнгийн өмсгөлтэй байх шаардлагатай. Хос өмсгөл 180,000₮-ийн үнэтэй.
Bodons Academy Cup гэж юу вэ?+
Bodons Academy Cup нь академийн жилийн хамгийн том дотоод тэмцээнүүдийн нэг юм. Хүүхдүүд тухайн хугацаанд хуримтлуулсан хөгжил, BDI оноо болон ур чадвараа харуулдаг бөгөөд жил бүрийн 7-р сард зохион байгуулагддаг, 50,000,000₮-ийн шагналын сантай тэмцээн юм.
Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?+
Дархан бүсийн төлбөрийг М Банкны Бодонс Спорт Менежмент ХХК-ийн MN090039009037099465 дансанд, Улаанбаатар бүсийн төлбөрийг ХААН Банкны Бодонс Спорт Менежмент ХХК-ийн MN670005005570142029 дансанд төлөх боломжтой. Мөн Bodons.mn вэбсайтаар сургалтын төлбөрөө онлайнаар төлж болно.